МЭДЭЭ

 
 

Автомашин түрээсийн тэргүүлэгч SIXT компанийн албан ёсны салбар

SIXT-Mongolia нээлтээ хийлээ

Дэлхий даяар алдартай автомашин түрээсийн SIXT компанийн албан ёсны салбар болох SIXT-Mongolia компани 2006 оноос эх орондоо үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд энэ оны 2 дугаар сарын 2-нд албан ёсны нээлтээ амжилттайгаар хийлээ. Уг SIXT компани бусдаас давуу, тэргүүлэгч брэнд болгосон онцлог нь хэрэглэгчиддээ дээд зэрэглэлийн, хамгийн олон төрлийн үргэлж шинээрээ автомашинуудаар үйлчилгээ үзүүлж, үйл ажиллагаагаа байнга шинэчилж, зах зээлийн сигмэнт бүрд тохирсон үйлчилгээ үнийг бий болгож ажилладаг явдал юм. Тэгвэл монгол дахь албан ёсны салбар болох SIXT-Mongolia ч энэ зарчмын дагуу ажиллаж эх орондоо автомашин түрээсийн үйлчилгээг жинхэнэ утгаар нь дэлхийн жишигт нийцэхүйц хэмжээнд хүртэл хөгжүүлэхээр зорин ажиллаж байгаа юм. Уг компани хэрэглэгчиддээ Монгол орныхоо онцлогт тохирсон туулах чадвар сайтай, хамгийн сүүлийн үеийн шинэ “Toyoto Land cruiser”, “Skoda” маркийн автомашиныг үйлчилгээндээ гаргаад байгаа бөгөөд түүнээс гадна үйлчлүүлэгч та өөрийн санаанд нийцсэн автомашиныг ур чадвар туршлага сайтай, замын сүлжээнд түүртдэггүй, харьцааны өндөр соёлтой жолоочийн хамтаар түрээслэх боломжтой. Ингэснээр та хаа ч явсан сэтгэл амар, аюулгүй, найдвартай үйлчилгээг мэдрэх ажээ. Мөн SIXT-Mongolia компани дэлхийн өнцөг булан бүрт байрлах салбаруудтай захиалгын нэгдсэн сүлжээтэй учраас таны гадаад улс орон луу захиалах автомашины захиалгыг таны өмнөөс хийж гүйцэтгэх юм байна. Ингээд байгуулагдаад удаагүй ч богино хугацаанд эх орныхоо өнцөг булан бүрт мөрөө гаргасан SIXT-Mongolia-ийн шинэхэн бас дээд зэрэглэлийн цэвэрхэн хурдан хүлгүүдээр үйлчлүүлж тав тухыг аюулгүй найдвартай үйлчилгээг мэдэрцгээе.

 

Sixt үйлчилгээнийхээ автомашинуудад тамхи татахыг хориглолоо

Дэлхийд алдартай автомашины түрээсийн үйлчилгээ эрхлэдэг SIXT компанийн Их Британи дахь салбар нь өөрийн үйлчилгээнд явдаг автомашинуудаа Шотланд руу явахад тамхи татахыг нь хоригложээ. Учир нь Шотландад энэ оны 3 сараас эхлэн ажлын байр, автомашин болон олон нийтийн газарт тамхи татахыг хориглосон хууль гаргасантай холбоотой гэнэ. Хэрэв зөрчвөл хувь хүнийг 50 фунт стерлингээр албан байгууллагыг 200 фунт стерлингээр торгох юм байна.
Sixt-ийн үйл ажиллагаа эрхэлсэн захирлын мэдэгдсэнээр Их Британийн авто түрээсийн холбооноос авсан зөвлөгөөний шийдвэрийн дагуу Их Британи дахь богино болон удаан хугацааны автомашин түрээсийн бүх автомашинууддаа тамхи татахыг хориглосон шийдвэр гаргасан. Яагаад гэвэл Шотланд нь Их Британитай хил залгаа оршдог болохоор Шотланд руу чиглэсэн автомашинуудаа ямар нэгэн саадгүй зорчуулах үүднээс ийм шийдвэрийг гаргасан гэжээ.

 

Швед улс ба спорт машин

Шведэд нэгэн тун сонирхолтой үйлчилгээ бий болжээ. Тус улсын автомашин түрээсийн SIXT-Sweden компани жинхэнэ спорт загварын цоо шинэ АНУ-ын Chrysler загварын автомашинуудыг үйлчилгээндээ оруулсан нь спорт машин сонирхогчдын жинхэнэ талархлыг хүлээсэн үйлчилгээ болж,  тэд өөрсдийн хүссэн автомашинаа түрээслэн унаж, хорхойгоо дарах боломжтой болсон байна. Сонирхуулахад SIXT-ийн үйлчилгээнд дэлхийд алдартай автомашины загварууд бүгд байдаг боловч мэргэжлийн спорт автомашиныг анх удаа Шведийн SIXT салбар компани нь оруулж байгаа нь энэ юм. Европын автомашин түрээсийн үйлчилгээний тэргүүлэгч SIXT компани нь өдгөө Швед улсад 60 гаруй салбартай юм байна.  

 

Европын тэргүүлэгч хоёр компани хамтран ажиллахаар боллоо

Европт тэргүүлэгч агаарын тээврийн Кондор болон автомашин түрээсийн SIXT компаниуд хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа. SIXT нь Европтоо төдийгүй дэлхийд нэр хүндтэй автомашин түрээсийн компани бөгөөд автомашин түрээс, худалдаа, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ба дэлхийн 45 гаруй агаарын тээврийн компаниудтай хамтран ажилладаг юм.
Испани улсад төвтэй Кондор агаарын тээврийн компанийн зорчигч тээвэрт  жилдээ 7 сая зорчигч үйлчлүүлдэг бөгөөд SIXT компанитай хамтран ажилласнаар онгоцноос газардсан зорчигчид ердөө хэдхэн товчлуур даран хүссэн автомашинаа түрээслэх боломжтой боллоо. Учир нь тус 2 компани интернет сүлжээгээр холбогдсон ба зорчигчид Кондорын захиалгыг хийхийн зэрэгцээ онгоцны буудал дээрээс SIXT ийн автомашин түрээсийн захиалгыг шууд давхар хийх боломжтой боллоо.

 

Тоёота дахин хамгийн найдвартай машинаар шалгарчээ

”Тоёота” автомашин Америкийн зах зээлд дахин хамгийн найдвартай автомашин болон тодорлоо. Нэр хүндтэй “Консьюмэр  репортс” сэтгүүлд нийтлэгдсэн жагсаалтанд энэ жил Японы уг пүүсийн ланд круйзэр, Лексус автомашиныг оролцуулан нэг дор 21 загварын автомашин орсон байна. Эдгээр автомашинд эвдрэл бага гардаг ажээ. Тоёота ланд круйзэр жипнүүд нь манай орны замд ч хамгийн их тохиромжтой, найдвартай автомашинаар шалгарсан ба Монгол дахь  албан ёсны борлуулагч Бодь Автомотив компани хамгийн сүүлийн үеийн загваруудыг хэрэглэгч нартаа үйлдвэрээс нь оруулж ирдэг юм байна.

 

Sixt корпораци ба Европ дахь хувь нэмэр

Олон улсын автомашин түрээсийн SIXT компанийн энэ оны орлогын үзүүлэлт урьд жилүүдийнхээсээ 15% иар буюу 903,3 сая еврогоор өсөж Герман болон Европын холбооны бусад орнуудын аялал жуулчлал, эдийн засгийн өсөлтөнд чухал хувь нэмрээ оруулсан байна.

 

SIXT Mongolia шинэ салбараа нээлээ

Sixt групп нь дэлхийд хамгийн их нэр хүндтэй 30 гаруй нислэгийн компани, Hilton,Sheraton зэрэг 50 гаруй алдартай зочид буудал болон аялал жуулчлалын компаниудтай хамтран ажилладаг юм.Энэ утгаараа Sixt Mongolia нь Монголдоо тэргүүлэгч томоохонд тооцогдох Кемпински,Чингис зочид буудлуудтай хамран ажиллаж эхлээд байна.

Sixt-ийн Монгол дахь салбар хөнгөлөлт урамшууллын багц үйлчилгээг Мастер Платинум карт эзэмшигчдэд хүргэнэ

Голомт банк олон улсад хэрэглэгддэг кредит болон дебит эрхтэй Мастеркарт Платинум картыг Монголд анх удаа шинээр нэвтрүүллээ.Олон улсад хэрэглэгдэх уг Мастеркарт Платинум картын хэрэглэгч болсоноор та дэлхийн 210 гаруй улсын 25 мянган банкны салбар,400 мянга гаруй АТМ,30 гаруй сая дээд зэрэглэлийн бүх төрлийн үйлчилгээний байгууллагуудаар үйлчлүүлж, төлбөр тооцоогоо түргэн шуурхай, найдвартай гүйцэтгэхийн зэрэгцээ аялалын иж бүрэн даатгалд үнэ төлбөргүй хамрагдах боломжтой болох юм.

Тус картын эзэн болсоноор танд Sixt корпорацийн Монгол дахь салбараар үйчлүүлэн хөнгөлөлт урамшуулал авах эрхийг олгож байгаа бөгөөд мөн хилийн чанадад автомашин түрээслэх хэрэгцээ гарвал Sixt-ийн олон улсын захиалгын нэгдсэн захиалгын системээр дамжуулан дэлхийн 86 оронд 3500 гаруй салбарт хүссэн автомашинаа түрээслэхийн зэрэгцээ хамгийн чанартай үйлчилгээг авах боломжийг давхар олгож байна.

Мастер Платинум карт эзэмшиснээр Голомт банкны бүх салбар тооцооны төвүүд, Капитрон, Кредит, Капитал, Хас, Зоос, Тээвэр хөгжлийн банк болон АТМ-ээс бэлэн мөнгө авах боломжтой.

 

 

Шинэ автомашинууд шилдэг үйлчилгээ

Автомашин түрээсийн үйлчилгэний анхдагч Sixt-ийн Монгол дахь салбар нэгэн шинэ үйлчилгээг үйлчлүүлэгчиддээ санал болгоод байна. Тус үйлчилгээ нь Улаанбаатар хотын төвийн бүсээс Чингис хаан нисэх онгоцны буудлын чиглэлд зочдыг угтан авах болон үдэн гаргах юм. Хэрэв таны бизнесийн түнш, хүндтэй зочид ирэх гэж байгаа эсвэл дотны хүнээ гаргаж өгөх зэрэг онцгой үед таны өмнөөс Sixt-ийн соёлтой жолоочтой үйлчилгээ дээд зэргээр халамжлан үйлчлэх ба та зөвхөн захиалга өгөхөд л болох юм.

 

Sixt auto аялал 2009

 

Sixt Mongolia нь 2009.03.11-15-ний хооронд Голомт банк, Бодь группээс ажил мэргэжлээрээ тэргүүлсэн шилдэг залуучуудын хамтаар Монголын зүүн аймгууд болох Хэнтий, Сүхбаатар, Дорноговь аймгуудын байгалийн үзэсгэлэнт газруудаар нийт 5 өдрийн аялал зохион байгууллаа. Уг аялалын нэг онцлог нь бид Боловсрол телеизтэй хамтран ажиллаж, аялалын тухай маш сонирхолтой нэвтрүүлэг бэлтгэн явуулсан юм. Цаашдаа бид бүх улирлын туршид дуу хуур, инээд баясал, адал явдлаар дүүрэн олон сонирхолтой аялалыг зохион байгуулах болно.