|
1912 онд Германы Мюнхен хотод Мартин Sixt Европын анхны автомашин түрээсийн компанийг 7 Мерседес маркийн автомашинтай үүсгэн байгуулсан нь өнөөгийн Sixt корпорацийн үндэс суурь болсон юм. Үүнээс хойш өнөөг хүртэл Sixt үйл ажиллагаагаа тасралтгүй явуулан өдгөө Европтоо тэргүүлэгч төдийгүй олон улсад үйлчилгээний чанараараа нэр хүнд бүхий авомашин түрээсийн компани болж чадсан. Sixt-ийн түүхээс товч танилцуулахад : 1986 онд Sixt хувьцаат компани болcон бөгөөд Sixt хувьцаат компанийн хувьцаа Германы хөрөнгийн бирж дээр арилжаалагдаж эхэлсэн. 1994 онд Sixt нь Германы тэргүүлэгч автомашин түрээсийн компани болсон бөгөөд энэ цагаас эхэлж өөрийн үйл ажиллагаагаа олон улсад хөгжүүлэн, хүрээгээ тэлж олон улсад франчайз системээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн ба өнөөдөр энэ компанийн бизнесийн арвин туршлага нэр хүнд нь дэлхийд “Sixt” хэмээх брэндийг нэгэнт бий болгож, дэлхийн 86 оронд 3500 гаруй салбартайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.
Sixt нь автомашин түрээсээс гадна автомашины худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Жилдээ 160.000 гаруй автомашинаар автопаркаа шинэчилдэг, учир нь автомашинууд нь үргэлж шинээрээ хэрэглэгчдэд хүрдэгээрээ онцлогтой. Нийт автомашинуудын 70% нь дээд зэрэглэлийн Toyota, Mersedes Benz, Audi, BMW эзэлдэг ба эдгээр нь бүгд навигацийн системтэй.
Sixt-ийн үйл ажиллагааны үндсэн чиглэл нь автомашины түрээс, автомашины худалдаа , Лимузинг (VIP) үйлчилгээ болон аялал жуулчлалын автомашин түрээсийн үйлчилгээ бөгөөд дэлхийд хамгийн их нэр хүндтэй 45 гаруй нислэгийн компаниуд, Hilton, Sheraton зэрэг 30 гаруй зочид буудлууд болон жуулчны агентлагуудтай хамтран ажиллаж дэлхий даяар онлайн автомашин түрээсийн цогц үйлчилгээг явуулж байна.
Sixt Монголд |
2006 онд Sixt корпораци Бодь Автомотив ХХК-тай хамтран ажиллах фрэнчайзын гэрээнд гарын үсэг зурж фрэнчайз эрх олгосноор Монголын автомашин түрээсийн бизнесийн салбарт нэгэн шинэ хуудас нээгдэж манай хэрэглэгчид дэлхийн жишигт хүрсэн автомашин түрээсийн үйлчилгээг авах боломжтой болсон юм.
Бодь Автомотив ХХК 1997 онд байгуулагдсан ба Монголын автомашины худалдаа, үйлчилгээний салбарт өөрийн гэсэн байр суурь, нэр хүнд бүхий импортлогч компани бөгөөд Sixt-ийн Монгол дахь салбарыг нээн олон улсын жишигт хүрсэн автомашин түрээсийн үйлчилгээг үзүүлэхээр зорин ажиллаж байна.
Бид хэрэглэгчиддээ зориулан манай орны онцлогт тохирсон туулах чадвар сайтай хамгийн сүүлийн үеийн загварын цоо шинэ Toyota, Skoda маркын автомашинуудыг үйлчилгээнд гаргаад байна.
Мөн шинээр тусгай үйлчилгээ буюу угтан авах үдэж гаргах болон цагийн түрээсийн үйлчилгээг үйлчлүүлэгчдийн хэрэгцээнд нийцүүлэн гаргасан. Мөн та гадаадад зорчих үедээ автомашин түрээслэх хэрэгцээ гарвал бид захиалгыг тань олон улсад хийж өгөхөд ямагт бэлэн байх болно.Түүгээр ч зогсохгүй Монголд автомашин түрээслэх хүсэлтэй дэлхийн бусад орнуудаас ирэх захиалгыг хийх болно.
Үйлчлүүлэгч та бүхнийхээ хэрэгцээнд нийцсэн, хамгийн тохилог, боловсон, аюулгүй байдлыг хангасан автомашин түрээсийн үйлчилгээг Sixt-ийн Монгол дахь салбар санал болгож байна. Бид таны ажлын амжилтын төлөө ямагт тантай хамт.
|